|
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭРХЭМ ЗОРИЛГО:
Монгол хэл, утга соёлын судлалыг олон улсын монгол судлалын төвшинд хүргэнэ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судалгааны ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
Хэл шинжлэлийн салбар:
“МОНГОЛ ХЭЛНИЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦОО, ХЭВ ШИНЖИЙН СУДАЛГАА”
Утга зохиолын салбар:
“МОНГОЛ АМАН БА БИЧГИЙН УТГА ЗОХИОЛЫН ТУУРВИЛ ЗҮЙН СУДАЛГАА”
Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын хүрээлэн нь 1921 онд “Судар Бичгийн Хүрээлэн”-гийн дэргэд “Дуун ухааны тасаг” нэртэйгээр байгуулагджээ. 1930 оноос “Хэл бичгийн кабинет”, 1957 оноос “Хэл бичиг утга зохиол судлах газар”, 1961 оноос “Хэл Зохиолын Хүрээлэн” болж өргөжин хөгжсөөр иржээ.
Эдүгээ ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн нь “Хэл шинжлэл”, “Утга Зохиол судлал”, “Хэрэглээний хэл шинжлэл”, “Төвд судлал” гэсэн үндсэн дөрвөн сектор, “Алтай судлалын төв”, “Монголын нууц товчоо судлалын төв” гэсэн хоёр төв, “Аман зохиол, Нутгийн аялгуу судлалын лаборатори”, “Ц.Дамдинсүрэнгийн гэр музей” зэрэг найман үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хүрээлэн нь одоо 50 шахам эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд тэдгээрийн дотор академич 3, шинжлэх ухааны доктор (Sc.D) 9, доктор (Ph.D) 12, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн 4, төрийн шагналтан 1, соёлын гавъяат зүтгэлтэн 1 тус тус ажиллаж байна.
|